Saturday, March 20, 2010

Блог хөтлөөд нэг жил болжээ

Цаг хугацаа ямар хурдан юм бэ? үнэхээр гайхалтай юм аа. Би гэдэг хүн блог гэдэг зүйлийн талаар мэдэж сонсоод зориглон нэг хаягтай болж сураг алдарсан 4 тн алт гэсэн нэртэй нийтэл бичихийг оролдсон. Үүнээс хойш цөөн бус нийтлэл оруулжээ.
Анх нэг монгол сайтын блогийг ашиглаж бичих гэж оролдсон боловч олон алдаа дутагдал, хэт хязгаарлагдсан (гэхдээ би лаг хакер макар биш шүү зүгээр нэг компьютерийн цөөн нөхцөлийг үсэг байрлалын хэлбэрээр нь таних төдий) нөхцөлтэй байсан учир банжиг.нэт рүү блогоо шилжүүллээ. Овоо амжилттай ажиллаж нилээд нийтлэл, санал бодлоо орууллаа.
Даанч үйл ажиллагаа нь компани дотоод асуудлаасаа болоод доголдолд ороод хийсэн бүх юмийг нь үгүй болгочих шахсан (би тэгэж бодож байгаа зарим өдөр ерөөсөө орж болдоггүй байсан юм) учир эртхэн гадны блог руу шилжүүлээд сууж байгаа нь энэ.
Уул нь Банжиг.нэт нь нэг давуу талтай юм л даа. Гаргасан нийтлэлүүд нь тэр дороо Монголын уншигч нарт хүрдэг. Санал шүүмжээ солилцоход амар байдаг юм.
Харин одоо бол би зөвхөн өөртөө зориулж бичиж байна даа. Ер нь би блогтой болсоноос хойш цөөн бус нийтлэлээ draft байдлаар хадгалсаар. Хэ хэ наддаа бол нууцын зэрэгтэй, уншигч ахай таньд толилуулахад цаг нь болоогүй мэт санагдаад байгаа.
Би ер нь сайтаар нээх аялаад байдаггүй л дээ. Тодорхой хэдэн сайт, блог руу зочих төдий. Тэднээс үлгэр жишээ санаа авах, туршлага судалж нэвтрүүлэдэг.
Миний байнга зорчиж орж үздэг электрон хөтөч бол http://www.bolod.wordpress.com/ юм л даа хөгжилтэй сонирхолтой, бухимдлаар, инээмээр бөөсний онигооноос эхлээд бүх Монголын хэргийг эрт, эдүгээ, ирээдүйн мөчлөгөөр нь хамруулаад тавьчихдаг юм(жаахан хэтрүүлчихлээ уучилтугай!).
Ойрдоо Монгол орныхоо төв, өмнөд, зүүн, баруун зүгийн аймагуудаар ажлын шугамаар аялалаад ирлээ. Амны бэлгээр түмэн минь амьдарсаар байна. Монгол орон ямар уудам юм бэ гэдгийг ойлголоо.
Би гадаад ороноор орж үзээгүй л дээ. Гэхдээ аялаж явхад Японы монголч эрдэмтэн Кимура Аяако-ийн Баруунаас мандах наран гэсэн номонд гардаг Дэлхий ямар давчуу гэдгийг илэрхийлсэн санааг хүлээн зөвшөөрч чадахгүй гэдэгтээ итгэчихлээ. Монгол уудам юм. Бидэнд эзэнгүй өчнөөн үлдсэн газар байна. Тэднийгээ ашиглах л хэрэгтэй.
Бидэнд юм хийж бүтээх боломж зөндөө байгааг харлаа. Хийж чадаж байгаа хүмүүс ч байна. Хараад хүндлээд бишрэх сэтгэл төрж л явлаа. Уулзсан санал бодлоо хуваалцсан бүх хүмүүсдээ баярллаа.
Эцэст нь би Эх орондоо хайртай

No comments:

Post a Comment