Saturday, March 20, 2010

Боловсролтой бүсгүйчүүдээс ухаантай залуус

Боловсролтой бүсгүйчүүдээс ухаантай залуус Бодлыг нь гүйцэхгүйдээ айдаг юм гэнэ лээ Зүрх сэтгэлдээ шүтэн биширдэг ч Зөвлөлдөх найзаас хэтрүүлдэггүй гэнэ лээ Богино ухаантай сайхан бүсгүйчүүлийг Бор цаасаар хормойг нь эргүүлж Нуур нугас шиг үлгэр зохиож Нууц амрагаас давруулдаггүй гэнэ лээ Ухаантай эмэгтэйтэй бүх л эрчүүд Урт замыг хамтдаа туулдаг гэнэ лээ Уужуу бодол сэтгэлийн тэвчээртэй болохоор Удаан амьдралдаа хань болгодог гэнэ лээ

No comments:

Post a Comment