Tuesday, December 8, 2009

Нэгдүгээр эгнээнд зогссон машинд аюултай

Замын цагдаагийн газрын газрын даргын тушаалаар шинэ оноос авто замын нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хурааж эхэлсэн билээ.

Тулгараад байгаа энэ асуудал дээр нийслэлийн хэд хэдэн дүүргүүд шинэ арга хэмжээ авч эхэлжээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн тасаг өөрийн харьяа нутаг дэвсгэр дээр түр зогсох хоритой газар автомашинаа байрлуулж бусдад саад учруулан авто замын хөдөлгөөнд түгжрэл үүсгэсэн жолоочийг 1000-аас 10 мянга хүртэлх төгрөгөөр торгох эсвэл замын хөдөлгөөний хуулийн 25-ын 5-д заасны дагуу ачих, энэ үйлдэл удаа дараа давтагдсан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 жил хүртэлх хугацаагаар хасах хүртэл арга хэмжээ авахаар болжээ.

No comments:

Post a Comment