Tuesday, December 8, 2009

Ардчилал ба 4 тн алтны сураг

1989 оны 4-р улиралаас улс төрийн эрх чөлөөний дуу хоолой социалист орнуудад цуурайтаж эхэлжээ. Чухал энэ цаг мөчөөс эхлэн Монгол улс цаашид ямар замаар хөгжих, үргэжлэн оршин тогнох асуудлаа авч хэлэлцэх шаардлага нэгэнт тулгараад байсан. Тухайн үедээ социалист лагерийг толгойлж байсан гол холбоотон болох ЗХУ-д өөрчлөн шинэчлэлт явагдаад эхэлсэн үе.

БНМАУлсын хувьд асуудал тун ээдрээтэй байлаа. ЗХУ-аас ирдэг зээл, тусламжууд хаагдаж Монгол улс өөрөө өөрийгөө авч явах нөхцөл бүрдэлджээ. Чухам энэ цаг мөчөөс эхлэн манай оронд ЗХУ-ийг орлох томоохон зээлдэгч орон
шаардлага тулгарсан. Энэ үед Монгол улсын гадаад харилцааны бодлогод томоохон өөрчлөлт гарч. Хөрөнгөтөн улс орнуудадтай улс төрийн болоод эдийн засгийн асуудлаар хамтын ажиллагаа эхэлүүлсэн. Мэдээж гадны санхүүгийн байгууллагууд Монгол улсад 1990 оноос олноороо хүрэлцэн ирж янз бүрийн зөвөлгөөг өгөж зааварлаж эхэлсэн. Хэрвээ Монгол гадаадын санхүүгийн байгууллагын төлөөлөлийн нэг болох Дэлхийн банкны зөвөлгөө зааварыг эс дагвал ямар үр дүнд хүрэх бэ? Монголын төр засгийн эрхийг барилцаж байсан хүмүүсд мөнгө олдохгүйн асуудал нүүрлээд байсан цаг. Монгол улсад яагаад мөнгө хэрэг болоод байсаныг дээр тайлбарлахдаа ЗХУ-аас ирдэг зээл тусламж үгүй болсонтой холбон тайлбарладаг. Гэхдээ 1990 оны үед эд иргэний эрхийг авч хэлэлцэн өдөр шөнөгүй хуралдаж байхад бусад нөхдүүд маань эдийн засгаас сэргээх нэрийдлээр Монголын банкны нөөцөөс 4 тн алтыг барьцаа болгон гадаадад байршуулж зээл авах болсон. Одоогоор миний мэдхээр тэрхүү 4 тн алтаар хичнээн долларын зээл босгож юунд зориулсан, түүнийгээ буцааж авсан аль эсвэл өр зээл болон хувирч бидэн дээр ирсэнийг хэлж мэдэхгүй байна.

Тодруулга бий ...

No comments:

Post a Comment