Манай нийгэмд муу бүхэн байна. Эрэгчүүд хоорондоо муудалцаж байвал салгах, гудамжинд хальтарсан нэгнийг босгох, түших, ачаагаа даахгүй эмээд туслах залуус ч нүдний гэм болжээ. Нөгөө эмээ ч түүнд итгэж ачаагаа хүргүүлэхгүй өөрөө чадан ядан зүтгэсээр, одоо бүр автобусанд сандал ч тавих эрэгтэй битгий хэл эмэгтэй ч хүүхэд, залуучуудгүй боллоо. Энэ юунаас болоод байна аа. Жаахан бодоод эргэцүүлье.
Бид нэгдэн эв эе хичээн нэгэн тугийн дор орж хүн төрөлхтний түүхэнд байхгүй том эзэнт гүрэн байгуулж байсан. Үүний гол нууц нь ердөө анд нөхдийн холбоо нэгэн нэгэндээ бат итгэн харилцан туслалцаж байсанд оршино.
Бас хүн төрөлхтний түүхэнд байх хамгийн том эзэнт гүрэн нуран унахыг харуулсан. Учир нь ердөө энгийн цусан төрлийн ахан дүүс эв эеээ эс бодон амин хувиа хичээсэнд оршино. Хүчээр сул нэгнийхээ өмчийг булааж жаахан ч гэсэн илүү их баялгийн эзэн суух гэсэн сэтгэлгээ л нураажээ. Өөрөөр хэлбэл анд нөхдийн холбоо уландаа оржээ.