Friday, January 3, 2014

Машинтай мөртлөө мөнгө багатайчуудыг хавчин гадуурхах тухайд

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын 40.5 хувь амьдардаг. Энэ нь 1.244 сая хүн гэсэн үг. Харин нийт машины 60.9 хувь буюу 321 мянга 159 автомашин Улаанбаатар хотын харьяанд байдаг бөгөөд өдөрт дунджаар 170 мянга гаруй нь замын хөдөлгөөн оролцдог гэжээ. Анх Нийслэл хотын төлөвлөхдөө 500 мянга хүн амтай байхаар төлөвлөсөн боловч албан тоогоор хоёр дахин нэмэгдсэн байна. Харин автомашины хувьд анх хэд байхаар төлөвлөсөн тооцоо байдаг юм болов уу? Байхгүй болоол манай улсад бол энэ шинэ бэрхшээлийн өмнө яаж шийдэх учраа олохгүй тулгамдсан асуудлын чухал нэг нь болсон байна. Монгол хүн ер нь аливаа асуудлыг шийдэхдээ хамгийн амар хялбар, хурдан байдлаар шийдэхийг оролдох нь элбэг. Ийм ч учраас эхний ээлжинд байгаа байдлаараа асуудлыг шийдэхийг оролддог явдал юм. Алс хэтийн талаар бараг бодохыг хүсдэггүй гэж хэлж болхоор. Гэхдээ энэ миний бодол л доо. Тийм дээч өнөөдөр автомашины түгжрэл хэмээх энэ шинэ тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд үндсэн зургаан аргыг Төрийн болоод Орон нутгийн эрх барьж байгаа хүмүүс авч байгаа билээ. Эдгээрийн дотор өөрийн санаагаа оруулаад нэрлэе.