Saturday, December 31, 2011

Төрөө муучлах нь (эсрэгээрээ)

Өнөө өглөө Монгол улсын Ерөнхий сайдаас SMS ирлээ. Гол утга нь түүхэн гараан дээр ирлээ хичээгээрэй гэсэн байна. Гэтэл надаа Ерөнхий сайд гэхээр бараг бидэнтэй тэнцүү гэж ойлгогдох юм. Бүүр хүндэтгэх сэтгэл эс төрнө. Төрдөө эс итгээд төрийн албан хаагчдыг үл тоосон. Нөгөө тендер яасан ийсэн юмны булхай луйварын гол эзэд гэсэн байдлаар толгойд буух боллоо. Ингэхээр бид чинь Эцэгтээ итгэхгүй байгаа хэрэг байх нээ. За тэгээд одоо ч толгойтой бүхэн нь төрөө муучлах нь моод маягын юм болсон байх нь. Захын хэнээс ч асуусан төрийн бүтэхгүй болохгүй байгаа зүйлийн талаар өөрөө харсан юм шиг ярьж чадах хүмүүс зөндөө.