Sunday, March 20, 2011

Арай ч дээ

Үгүй энэ манай Монгол улс чинь юу болчихоо вэ? gogo,mn дээр нэг мэдээ тавигджээ. Хятадын хэд хэдэн компанид Тавантолгой компани коксжих нүүрс борлуулахдаа нэг тонныг 34.6 доллараар борлуулахаас дөрөв дахин бага үнээр буюу 8.6 доллараар борлуулж байсан гэх зэрэг зөрчил татварынхны шалгалтаар илэрч, ийнхүү акт тавьж торгууль ногдуулсан юм байна. Үүнийг нь төлөхгүй гэж Тавантолгой компани шүүхэд хандаж байгаа юм байхаа. Одоо чинь гэр хороололд нүүрсний үнэ шуудай нь 1200-1500 төгрөг байгаа байх. Шуудай ч гэж дээ тор юм даа. Тэгхээр нэг тор нүүрсийг 10 кг байгаа байх гэж баримжаалан тооцвол1 тонн нүүрс 100 тор болох бөгөөд орлого нь багаар бодход 120,000 төгрөг байх нээ.