Tuesday, December 29, 2009

Усны эх булингартай бол ад нь булингартай

Байгаль судлал гээд хичээл анх 7 билүү 5 дугаар ангид орж эхэлсэн юм даг. Нэг хар хөх хавтастай нүүрэндээ цагаан өнгийн хүрээтэй голдоо ганц модтой газар үүл хурж бороо орж байгаа зурагтай байж билээ. Би гэдэг хүн зурагтай номын зураг ажиглах хүүхэд насны томоогүй зантай нэгэн болхоор тогтоож авсан байх. Тэр хичээл дээр ус хүртэл эргэх холбоотой байдаг тухай мэдэж авсан юмдаг. Ерөнхийд нь тоочвол ус газрын гүнээс оргилон гарч хавь орчноо ундаалж урсана, наранд халсан ус ууршиж тунадас болон хөөрнө. Тунадас агаарт дэгдэн үүл болон хуралдана. Үүл хүндрээд ирхээрээ бороо болон газар дэлхийдээ буулж хөрсний гүнд шингэнэ. Ингээд хөрсний гүнээс модны тусламжтайгаар татагдаж булаг, санд, голын эх болон урсана. Байгаль дэлхийн хэдэн зуун жилийн турш оршин тогтож ирсэн нууц нь эргэх холбоо ажээ. Энэ эргэх холбоо алдагдвал хорвоо дэлхий мөхөх биз ээ.

Гэхдээ би энд байгалийн шинжлэх ухаан ярих гэсэнгүй. Хүний нийгэм хэр удаан оршин тогтнох нь эргэх холбоотой шууд л холбоотой гэж үзэж болхоор. Монголын нийгмийг аваад үзхээр эргэх холбоо алдагдаад байна. Төр засгаас ярьж байгаа юм нь ард түмнээсээ улам бүр холдоод.

Түүх ярьвал Манж гүрэн дээрээсээ доороо хүртэл илжирэн доройтох явдалд бүрэн орсон байлаа. Мөхөх нь тодорхой болсон энэ үед төрийг шинэчлэл хийхийг оролдожээ. Ард түмнээс ирсэн саналыг ямарч саадгүйгээр эзэн хаандаа танилцуулж байхыг зарлигдаж, толгой сайтай сэргэлэн хүний төрийн үйл явдлыг хариуцуулсан боловч өнөөх нь тухайн бохир заваан тогтолцооныхоо хамгийн том хажиг буюу хувалж болон хувирчээ. Эзэн хаан өөрийн эзэнт улс мөхөхийг зүгээр харж сууж чадсангүй. Өөрийн тогтолцооны бүтээгдэхүүн болох том хувалжаа цаазаар авч, ард түмнийхээ дэмжлэгийг авхыг хүсэж ажилласан боловч нэмэр байсангүй. Илжирэн доройтох явдал улам гаарсаар тогтолцоо эрүүлжих нь нэгэнт өнгөрчээ.

Энэ нөхцөлд гадаадын шуналийн тулмууд зүгээр хараад суух нь юу бол тойрон хүрээлж хэдэн талаас нь сэглэж гарсан ингээд Манж гүрний түүх дуусгавар болсон. Эднээс хархад Эзэн хаанд ард түмний санал хүрч очино гэдэг саналтгүй хэрэг байсан бололтой үүнийг ард түмэн олон удаагийн оролдлогоор оролдож байж. Эзэн хаан болхоо байсаныг сайжруулахыг оролджээ. Гэвч тогтолцоо ажилсангүй. Манж гүрэн мөхсөн гол шалтгаан бол эргэх холбоогүй болсоос л төрийг шинэ санаа санаачлагаар хангах, сэлбэх тогтолцоо үгүй болсноос нуран унасан.

Манай төр хэрэв жээ ард түмнээсээ өөрийгөө салгаж ойлгоод аливаа тогтолцоог зөвхөн дээрээс доошоо байх ёстойгоор зохион байгуулаад байвал мөхөх замдаа төдий чинээ ойртож очих болно.

Миний хэлэх гэсэн гол санаа бол төрийн тогтолцоонд бүрэн утгаараа эргэх нөхцөлийг улам бүр төгөлдөржүүлээсэй, байгаа судас бүхнийг битгий хумиасай.

Tuesday, December 8, 2009

Ингэж ч уландаа орох гэж

Зууны мэдээ 2009 оны 12 сарын 08 өдөр дугаар 5 нүүр. Татварынхан хүнд сурталгүй болжээ. Энэ нилээд олон сайн мэдээ олж харлаа. "МТА-ын хамгийн том нэгж болох Улсын төсвийн орлого хяналтын газар/УТОХГ/-ынхан хууль журмын шаардлагад нийцүүлж ажиллах зорилт өмнөө тавьсан юм" гэнээ. Хэхэ юу гэсэн үг бэ? Монгол улс чинь хэзээ татварын албатай болсон юм бэ? төр буй дор татвар буй гээл рекламдаал байдаг биз.

Гоёо юм аа

Сайхан мэдээ байна. Нэг талаар Монголын нийгэмд харанхуй дунд бяцхан ццорхойгоор нэвт тусах гэрэл гэгээ мэт хархад үнэхээр тааламжтай сэтгэл төрүүлэх боллоо. Жишээ хэлье Би чамд хайртай 2, Зүрхэнд гэрэлтэх од, Хэцүү анги гээд хүүхэд залуучуудад зориулагдан хийгдэж буй кино үнэхээр цаанаасаа сайн сайханыг ерөөсөөсөн хүссэн бүтээлүүд гарах болжээ. Надаа таалагдаж байна. Үнэхээр сайхан санагдаж байна. Миний сэтгэл их өөдрөг байна. Жаргалтай санагдаж. Бид өөрсдийн гэсэн шинэ үеийн кино од, телевизийн серилтай боллоо.

Japan eyes solar station in space /Өчигдөр орчуулсан юм эх хувийг нь тавилаа алдаа гарсан байз магад/

by Karyn Poupee Karyn Poupee - Sun Nov 8, 6:20 am ET

TOKYO (AFP) - It may sound like a sci-fi vision, but Japan's space agency is dead serious: by 2030 it wants to collect solar power in space and zap it down to Earth, using laser beams or microwaves.

AFP/HO/File - This file graphic illustration released from Japan's Institute for

Unmanned Space Experiment Free ...

The government has just picked a group of companies and a team of researchers tasked with turning the ambitious, multi-billion-dollar dream of unlimited clean energy into reality in coming decades.

Япон сансарт нарны нүд байрлуулна /орчуулга/

Токио(AFP) - Энэ танд шинжлэх ухааны зөгнөлт зохиол шиг сонсогдож магадгүй. Гэвч Японны сансарын агентлаг маш нухацтай хандаж байна: 2030 онд сансар огторгуйд нарны эрчим хүчнийг цуглуулах хураах хэрэгцээ гарах хийгээд дэлхий доошоо хурдацтай хөдлөж, бидэнд лазер туяа юм уу бичил долгионы зуух хэрэг болох аж.

Өөдгүй, өрөвдөлтэй замын цагдаа

Хүн гэдэг амьтан хирэндээ сониуч, тийм биш бол хүний хөгжил нийгмийн дэвшил өнөөгийн хэмжээнд хүрэхгүй байсан гэдэгтэй санал нийлэхгүй хүн ховор биз дээ. За ингээд өөрийн сониуч зангаа зөвтгөчихлөө.

1. Өөдгүй замын цагдаа. Ойрд төв болон зуун айлаас баянбүрдийн чиглэлийн замын засварын ажил дуусаад ачаалал хэрэндээ гайгүй боллоо.

Өөрийгөө тамлах нь

Энэ эмэгтэйчүүд маш хүнд ачаа эрчүүдийн өмнөөс үүрч байгаа юм шүү. Та нөгөө жендер мендер гэж бүү бодоо! Тэд чинь чихээ цоолох, өндөр өсгийт өмсөх, дөн өвлийн хүйтэнд шилэн торко өмсөх бүсэлхий ил гарсан хувьцас өмдөг болж өвөл зун гэж ялгахгүй ээ ингэж л тэд өөрсдийгөө тамалж байна ш дээ. Яагаад заавал ингэх ёстой гэж. Тэдэнд ингэх нь таалагдахгүй л байгаа. Ийм аймар үйл хийлгэхэд хэн түлхүүд байгаа юм бол мэдээж үйлийн цаана шалгаан байдаг хойно доо.

Гэрэлт зам

Энэ манайхан үгүй мөн үрэлгэн улс шүү хороололын тэд байдаг Тумбаш худалдааны төвийн зам дагасан гудамжны гэрэлүүд өдрийн 11 цаг 52 минутанд асаалттай байж байх юм ямар баян улс бэ дээ гэж бодсон миний буруу байж та бас надтай адил бодлоо өөрчлөх хэрэгтэй.

Тавин зургаан хувь

Зуун айлын тэрүүгээр зам гарч явхад замын ч юм уу дулааны ч юм уу мэдэгдэхгүй есөн залуу нүх ухах ажилтай байгаатай таарлаа. Анхаарч харвал тэдний таван хүн нь зогсоо зайгүй шороогоо ухаж харин дөрөв нь поршикин хэлбэртэй давуун малгай толгой дээрээ тухлуудаад суух нь сууж, тамхилах нь утаа багуулж хар өглөөгүүр залхуутай гэгч нь ившээлгэж гараа халаасандаа хийгээд санаа амар байцгаах юм. Тэгхээр нь бүүр сониуч зан хөдлөөд ажлын багажтай хэдийг нь тооллоо.

Төрийн хишгийн төлөөс 2

Хүүхдийн эрүүл мэндийн дэвтэрээ авчирсан, авчирах гэж өчнөөн явдал чирэгдэл.

39. Өглөө 8.30 гэж гэрээсээ гараад Автобусны буудал хүртэл 6 минут алхана.

40. Автобус хүлээж 10 минут

41. Автобусаар 15 минут зорчино.

42. Автобусны буудлаас Чингэлтэй дүүргийн нэг цэгийн үйлчилгээ хүртэл 9 минут алхана

43.

Төрийн хишгийн төлөөс 1

Би эхнэртэйгээ ханилаад 2 жил болж байна. Энэ хооронд аз жаргал тохиолж бурханы хишигийг хүртэж нэгэн хүүтэй болоод цөөн сарыг үдэж сууна. Уг нийтлэлд хувийн амьдралаа ярих гэсэнгүй. Би өөр судлаач хүн болхоор нөхцөл байдлын судалгаа нэг хийгээд үзье гэж шийдлээ. Fransaction cost хийхдээ үндсэн 5 шатыг дамжиж байж төрийн хишгийг бүрэн хүртдэг.

Нэгдүгээр үе. Эмнэлэгийн хяналтанд орох

Хоёрдугаар үе. Гэрлэлтээ бартлуулах


Ой хөвчөөр зорчих нь

Наран ургах зүгрүү арван хэдэн насандаа анд найз нөхөдтэйгээ ахин нэг овооны наадамд хээр морио унаад явахыг хүснэ. Ойн хөвч ууланд олон даваа туулан овооны наадамд явахдаа замд таарах хот айлын олон нохойдыг хуцуулж уралдах сайхан.

Үд дундын нар өндийхөд уулын горхид хүрнэ. Өөр хоорондоо хөгжилдөн адуугаа услах үйлдэл нь цаанаа хэзээний нэг адуучин малчин ах нар болсон мэт даанч жаргалтай.

Улаанбаатар хотод газар доорх байгууламж байгуулья!

Дулаан, цахилгааны шугам сүлжээ нь бидний амьдралыг тэтгэгч судас нь болж өгдөг. Та бид чинь дээгүүр доогуураа олон сүлжээнд холбогдсон байдаг. Яг л аалжны тор биднийг хэрээлж улам хэрээлж байна. Тодруулбал агаарын орчинд цахилгааны болон холбооны утас кабел орооцолдсон, доогуураа халуун хүйтэн болон бохирын шугам сүлжсэн.

Явган хүний зам машин хоёрын замын сүлжээг салгах нь

Хэзээнээс ч юм бэ замын ачаалал нэмэгдснээр явган хүн машин хоёр ойлголцох явхад үнэхээр хүндрэлтэй болоод байгаа билээ. Учир нь авто машинаар

явхад гэрэл дохионы өмнө дугаарлан зогсож байхад явган хүмүүсийн зам хөндлөн гарж байгааг хараад хурдан яваасай гэж бухимдах сэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлдэг. Явган явж байгаад за

м гарна гэхээр машинууд нь гэрлэн дохионы өмнө цагаан зураа өнгөрөөд зогсох нь үнэхээр хүндрэлтэй машиныг сүлжих хэрэг гарна.

Улс төрчид инээж эхэлхээр уур хүрэх юм.

Ойрд баахан инээсэн мишээсэн хүмүүс гараад ирсэн байна. Яасан мэдэгдэхгүй телевизээр гарч байгаа хүмүүсийн ихэнх нь мишээгээл сүйд. Галзуурсан биш байгаа даа Хэзээ байхдаа төрийн албаныхан инээдэг болсон юм бэ? Сонгууль болхоор л эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй инээлдэх юм дооглоод байгаа юм уу хаашаа юм.

Энд таны таньдаг хүн байна уу?

МАХН-ын сонгуулийн сурталчилгааны агшинв Таны таньдаг хүн энд явж байна уу?

Сайн хараад ав! Миний мэдхээр лав том хүн байна. Том хүн гэж хэний хэлдэг бэ?

Гадаад иргэд МАХН-ын сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагааг сонирхож байгаа нь /Фото агшин/

Олон орны иргэд Монголын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд МАХН-ын зохиож буй үйл ажиллагааг сонирхолоо.

Бидний амьдралын хэв маягийг л сонирхож яваа байх даа!

Ардчилсан нам, Монголын Ногоон нам, Иргэний зориг намын далбаанууд мөр зэрэгцсэн байна /фото агшин/

Өнөөдөр МАХНамын Ерөнхийлөгчийн сонгуулийн ажил эхэлж байгааг сонирхож явхад харагдсан сонирхолтой байдал.

Миний бодлоор зарим нэг хүмүүсийн ярьснаар нам болгон өөрсдөө бие дааж өрсөлдвөл зүгээр байсан юм. Дараа нь сонгууль болхоос өмнө учраа олно биз!

Өнөөдөр МАХНамын ерөнхийлөгчийн сонгууль эхэлж цагдаагийн хамгаалалтынхан завгүй байлаа.

МАХН-ын сонгуулийн сурталчигааны өдөр эхэлж байгаатай холбоотойгоор төрийн хамгаалалт болон

цагдаагийн тун завгүй боллоо. Тун завгүй!

Өнөөдөр МАХНамын сурталчилгаа эхэлж байгаа фото агшин /2009 оны 4 сарын 8 өдөр/

Өнөөдөр МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаярын сонгуулийн кампанит ажил эхэлжээ 5 минут өмнө

МАХН-ын дэмжигч болон сонирхогчид сүртэй харагдаж байгаа биз!

Уламжлалт унаа одоо хүртэл /Морин тэрэг төв замаар/

Улаанбаатар хотын нийслэлд тээврийн хэрэгсэл урин дулаан цаг ойртож байгаатай

холбогдуулан төрөл бүрээр явах боллоо. Харин энэ зураг энэ агшин.

Монголын уламжлал зохист ёсоор мөнх оршиг!

Олон нийтийн соёлтой, үнэгүй амралтын газар

Сүхбаатарын талбай бол баригдсан цагаас гэж худлаа яриад яахав миний мэдэхийн л нийтэд зориулсан баяр ёсолын үйл ажиллагаа хамгийн их болдог газар.

Сүүлийн хэдэн өдрүүдэд тэнгэр хангай таатай байгаа нь Сүхбаатар жанжины талбай дээр ирэгсэд өчнөөн олон байна. Энэ жилийн хаврын хувьд жагсаал хөдөлгөөн ойрд болоогүй амар тайван байна.

Нэгдүгээр эгнээнд зогссон машинд аюултай

Замын цагдаагийн газрын газрын даргын тушаалаар шинэ оноос авто замын нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хурааж эхэлсэн билээ.

Тулгараад байгаа энэ асуудал дээр нийслэлийн хэд хэдэн дүүргүүд шинэ арга хэмжээ авч эхэлжээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн тасаг өөрийн харьяа нутаг дэвсгэр дээр түр зогсох хоритой газар автомашинаа байрлуулж бусдад саад учруулан авто замын хөдөлгөөнд түгжрэл үүсгэсэн жолоочийг 1000-аас 10 мянга хүртэлх төгрөгөөр торгох эсвэл замын хөдөлгөөний хуулийн 25-ын 5-д заасны дагуу ачих, энэ үйлдэл удаа дараа давтагдсан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 жил хүртэлх хугацаагаар хасах хүртэл арга хэмжээ авахаар болжээ.

20 давхар өндөр барилга

Улаанбаатар хотын төвд “Шангрила” зочид буудал сүндэрлэсэн байна.

Энэхүү барилгын талаар олон хэл ам байдаг. Тодруулбал хятадын хөрөнгө оруулалттай, ийм нэртэй зочид буудал Гонконг, Тайванд баригдаж байсан.

МУИС-ын цахмаг өчигдөр

Монгол Улсын Их Сургуулийн байр энэхүү өндөр цамхагт өнөөдрийг хүртэл хичээл орсоор байна. Гаднаас нь хархад сүнстэй юм шиг санагддаг.

2009 оны 04 сарын 07 өдөр

Шингэн түлш 19 жилийн өмнө ийм л байж

1990-ээд оны үеэр Монголын эрдэмтэн судлаачид нүүрснээс шингэн түлш гаргаж авч болох талаар "Үнэн" сонины дугааруудад тэмдэглэж, түүнийг өнөөгийн яригдаж байгаа төвшинд хүртэл хэмжээнд авч үзэж байсан. Гэдгийг тухайн үеийн сонинг харж суухад яг л ТВ-ээр яригдаж байгаа юм шиг санагдаж байсан.

Ардчилал ба 4 тн алтны сураг

1989 оны 4-р улиралаас улс төрийн эрх чөлөөний дуу хоолой социалист орнуудад цуурайтаж эхэлжээ. Чухал энэ цаг мөчөөс эхлэн Монгол улс цаашид ямар замаар хөгжих, үргэжлэн оршин тогнох асуудлаа авч хэлэлцэх шаардлага нэгэнт тулгараад байсан. Тухайн үедээ социалист лагерийг толгойлж байсан гол холбоотон болох ЗХУ-д өөрчлөн шинэчлэлт явагдаад эхэлсэн үе.